Энэ номыг унших эхлэхээс шоконд орсон юм. Магадгүй хэсэгтээ миний бодлын бас ярианы сэдэв байж Израйлаар өвчилсөндөө. Израйлчууд 2000 жилийн үгүй болсон төр улсаа Давидын од, Жүүд цус, өөрийн шашин, үндэсний сэтгэлгээтэйгээ эргүүлэн сэргээж, өнөөдөр Арабын ертөнцийн шүдний өвчин болсон хүчирхэг арми, бүтээлч иргэд бүхий улс болжээ. Энэхүү номонд тэдний амжилтыг 3 зүйлтэй холбон өгүүлсэн байна.
1. Еврей сэтгэлгээ- Израйлд даргаасаа цэрэг нь та яагаад миний дарга байгаа юм бэ гэж асуух нь ердийн л үзэгдэл, эсхүл тэд хүмүүсийг ил шүүмжилж орхидог. Таны тухай ажилчид чинь шүүмжлэл огт өрнүүлэхгүй бол захирлын хувьд асуудал гарчээ гэж үзэж болно гэжээ. Нөгөө талаас тэд дөнгөж 20 гаран насны залууд л ажил хийх, цэрэгт бол байлдаанд орохдоо шийдвэр гаргах бүх эрхийг өгөөд л орхидог. Кофе уувал цэрэг нь даргадаа биш харин хамгийн ойр байгаа нь бусаддаа аягалж өгөх хэмжээний байдаг. Энэ байдлыг ХУЦПА гэж нэрлэдэг. Сингапур хүртэл тэдний батлан хамгаалах салбарын амжилтаас авах гээд Сингапур хүний дэг журамд баригдмал занд хуцпа байхгүй учраас амжилт төдий л олоогүй байна.
2. Израйль хүний Израйль ээж, Израйль арми хүмүүжүүлдэг.
Ерөөсөө хүн бүр 3 жил алба хаана цаашлаад тусгай албад 10 жил хүртэл алба хаана. Тэд цэрэгт хамгийн өндөр технологи, баг, хамтын ажиллагаа, шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадварт суралцдаг. Хамгийн гол нь цэргээс тэд өөрсдийгөө, мөн насан туршын хамтран ажиллагч нараа олдог. Израйлд ажилд орж байгаа хүнээс аль сургууль төгссөн эсэхийг биш харин хаан алба хаасныг асуудаг. Та 8200-т алба хаасан бол энэ бол хамгийн сайн сургуулийн онц дүнтэй диплом л гэсэн үг.
3. Төр засгийн зөв шийдвэр. Тэд эцсийн бүтээгдэхүүн эсвэл овор хэмжээ ихтэй бараа үйлдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл эргэн тойрон дайснаараа хүрээлэгдсэн Монголоос ч дор нөхцөлд байрладаг. Харин энэ нөхцөлд хамгийн үнэтэй хамгийн жижиг гэсэн бодлого өнөө бидний хэрэглэдэг компьютер бүрийн дотор байрлах гол эд анги чип үйлдвэрлэлийн том төв болоход хүргэсэн байна. Цөлд загасны аж ахуй байгуулж цөлийг ой болгохоос эхлээд, байнгын дайралт дайн дунд тэд амжилт бий болгосон. Огт алмазгүй улс дэлхийн алмазны худалдааны 85 хувийг хэрхэн хянаж чадав.
Израйльчууд дэндүү олон дайсантай. Хориг ихтэй. Бүр Ливан улс Израйлын эсрэг хоригтоо Нойрсож буй гүнжийг үзэхийг хориглосон байна. Учир нь тэр хүүхэлдэйн киноны морь Самсон хэмээх жүүд нэртэй байжээ.
Ингээд энэ бүхнийг уншихад бид ер нь юугаа хийгээд байгаа яачихсан үндэстэн бэ гэдэг бодол төрнө. Израйлчууд өөрчлөгдөх гэж оролдоогүй. Харин өөрт байгаа зан чанараа давуу тал болгож чадсан. Бид харин...
.jpg)