Үр дүнтэй суралцах аргууд
Төлбөр төлөөд ширээ бөглөн сууж байвал оюутан гэсэн үг
биш. Өглөө сургууль дээрээ ирээд үлгэн салган явсаар өдөр харьж байгаа хүн
оюутан нэр зүүснээс биш, оюутан биш юм. Би оюутнуудад зориулсан цуврал
зөвлөгөөнийхөө 8 дахийг үр дүнтэй суралцах аргуудын талаар мэдээлэл өгөхөд
зориулж байна.
Амжилт гэж юу вэ? амжилтыг хэрхэн хэмжиж бас бүтээдэг вэ?
гэсэн асуулт олон хүний өмнө тулгардаг. Амжилттай суралцахын тулд оюутнууд
хамгийн түрүүнд амжилтын тухай зөв ойлголттой байх нь чухал юм. Өрнөдийн буюу
бидний нэрлэж заншсанаар барууны орнууд амжилтыг Result буюу үр дүн гэж үздэг. Аливаа зүйлийг хийж бүтээсний
дараа гарч байгаа үр дүнг амжилт гэж үздэг. Харин Дорнын буюу Азийн улс түмнүүд
амжилт гэдгийг process хэмээн ойлгодог.
Аливаа зүйлийг хийж байгаа үйл явц нь сайн байвал энэ амжилт юм гэж үздэг.
Үр дүнтэй суралцах гэдгийг зөвхөн дүнгээр хэмжвэл
өрөөсгөл юм. Муу аргаар ч гэсэн амжилтанд хүрч болдогтой адилхан хуулах эсхүл
хуурах аргаар сайн дүн авч болдог. Тиймээс үр дүнтэй суралцдаг оюутны хамгийн
гол шалгуур нь онц дүн биш харин олж авсан ур чадвар юм. Бид их сургуульд
суралцахдаа юуны төлөө суралцаж байгаагаа төдийлөн сайн ойлгохгүй байх явдал
бий. Онц дүнгийн төлөө улайран зүтгэсээр байгаад сургуулиа төгстөл мэдсэн
сурсанаар гавихгүй улаан дипломтон болсон байх явдал бишгүйдээ бий. Хамгийн гол нь үр дүнтэй сурсан оюутан
чадвар эзэмшдэг.
Гэхдээ бид чадвар, мэдээлэл, мэдлэг, өгөгдлийг
ялгадаггүй. Энгийнээр тайлбарлахад 30 гэдэг тоо бол өгөгдөл юм. Харин гадаа 30
градус байн гэвэл энэ мэдээлэл, нэмэх 30 градуст буудайн болцуу хатдаг гэвэл
энэ мэдлэг юм. Харн энэ үед юу хийхээ мэддэг байгаад амьдрал дээр буудайн
болцуу хатахаас сэргийлж чаддаг байвал энэ чадвар юм. Бид чадвар эзэмших л
зорилготой.
Монгол хүний зан уу, эсвэл заль уу ямар нэг зүйл болохгүй
болмогц өөрөөсөө буруу зайлуулж эхэлдэг. Монголд байгаа 100 гаруй их, дээд
сургуульд суралцаж байгаа 170 гаруй мянган оюутнуудаас ихэнх нь үр дүнгүй
суралцаж байна. ингэж хэлж байгаагийн шалтгаан нь ихэнх оюутнууд ажлын байран
дээр гологдож байгаатай холбоотой. Үр дүнтэй суралцаж чадахгүй байгаа
шалтгаанаа сургуулийн материаллаг бааз, өнөөдрийн тогтолцоо, багшлах боловсон
хүчин гээд өөр бусад зүйлд тохох хандлага оюутнуудад бий. Та ингэснээрээ зөвхөн
өөрийгөө л хуурч байгаа хэрэг юм.
“Итгэл байвал индүүн дээр ч цай чанадаг” хэмээх шог хошин
ч гэмээр нэгэн үг их олон зүйлийг хүнд бодогдуулдаг. Үр дүнтэй суралцах хамгийн
эхний алхам бол хичээл зүтгэл юм. Залгуургүй хөргөгч ажилладаггүй, батерейгүй
утас асдаггүй, уяач морь хурдалдаггүйтэй адил хичээл зүтгэл танд үгүй бол та
хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Үр дүнтэй суралцах аргуудыг дараагийн дугаарт танд
үргэлжлүүлэн хүргэх болно.
No comments:
Post a Comment